“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг дахин тайзнаа

Драмын жүжгийн төрөлд зургаан номинацид шилдгээр шалгарч, 2011 оны тайзнаа мэндэлсэн хамгийн шилдэг бүтээлд олгосон “Гран-при” шагналын эзэн  “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 11 дүгээр сарын 23, 26 нд УДЭТ-т тоглогдох гэж байна.

Тус жүжгийг УДЭТ-ын найруулагч, МУСТА Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар МУСТА  Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар МУСТА Ч.Түвшин нар тавихаар ажиллаж байна.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч партерт 15000-20000 төгрөг, бельтаж 10000 төгрөгийн үнэтэй байгаа  аж. Тасалбарыг УДЭТ-ын кассаар худалдаалж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …