Монгол оронд өөрийгөө улс төрч гэж нэрийдсэн хэсэг бүлэг хүмүүс бүгд тотьнууд болжээ. Одоо яана аа төрийн тэргүүн минь. Магадгүй яагаад гэж асуумаар байгаа байх, яагаад вэ гэвэл тэдэнд мэдлэг байхгүй, хүний хэлсэн ярисан бичсэн зүйлийг давтаж дуурайдаг. Уул нь улс төрч хүн мэдлэгтэй байх ёстой. Тоть бол хүний зааж сургасан зүйлийг л давтдаг. Төрийн түшээд нэртэй хүмүүс нь хүний бичсэн номноос хуулж үг үсгийг нь алгасахгүй хэлж байна гэдэг бол тотьноос ялгаагүй байна гэсэн үг. Зааж өгсөнийг л хэлж байна яг тоть шиг. Уул нь улс төрчид нь бүхэл бүтэн өөрийн гэсэн бодлого, өөрийн гэсэн мэдлэгтэй байх ёстой. Монгол орон хөгжихгүй буруу тийшээгээ яваад байна гэж хүн болгон хэлэх болсон намын даргаар ахлуулсан” тоть нарын паракци”, тоть бол амьтан тэгэхлээр “тотьнуудын сүрэг” улс эх орныг минь удирдан манлайлан чиглүүлэх гэж сонгогдсон эрхэм төрийн түшээдүүд нь бүгд тотьнууд байжээ. Ийм байхад улс орны ирээдүй яаж хаашаагаа явж байна вэ гэж асуух шаардлага байна уу?
Улс төрч хүн гэдэг бол мэдлэг дээр тулгуурлан бодлого боловсруулж байж өөрийн үйл ажилгаагаа хэрэгжүүлж байх ёстой. Өөр хүний бичсэн бүтээсэн зүйлийг тоть шиг давтаж хэлж, үндэстний зөвшилцөл гэж ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг хийхээс ичмээр юм. Өөрсдөө сурч боловсорч мэдлэгтэй болж өөрсдийн мэдлэгээрээ өөрсдөө ажил, бодлого, болгон зангидаж ажлламаар байна. Хүний бүтээсэн зүйл хүнийх л баймаар, хүний бичсэн зүйлийг дуурайх нь хол явахгүй ажил баймаар юм. Тоть бол хүний зааж өгснийг сурж хэлдэг, яг эрхэм намын даргаар ахлуулсан өөрийн толгойгүй тоть нарийн сүрэг юм. Хүний бичсэн номнуудаас яг тоть шиг дуурайн намынхаа мөрийн хөтөлбөр болгон батлаж, хэрэгжүүлэхээсээ ичдэггүй юм байх даа! Ядаж үг үсэггүй хуулсан байлаа ч гэсэн зохиогчийнх нь эрхийг зөрчөөд бүүр больё гэвэл өөрөөс нь зөвшөөрөл аваад хуулж дуурайж болддогүй юм байх.
Төрийг мэдлэгтэй хүн удирдахаас биш дуурайн дагаж далдаганадаг тотьнууд удирдах нь боломжгүй гэдгийг өнгөрсөн 23-н жилийн түүх баталлаа шүү дээ. Өөрийн гэсэн мэдлэггүй байгаа бол худлаа хуулж дуурайж дагаж далдаганаж эх орноо уруудуулж байснаас эрхэм суудлаасаа бууж чаддаг, мэддэг хүнээр нь хийлгэсэн нь өлзийтэй юм биш үү. Монгол төрийг удирдаж ард иргэдээ мунхруулж, ядууруулж, өрөнд оруулж байгаа хүмүүс бол мэдлэггүй тоть шувууны сүргүүд байна шүү дээ. Эрхэм түшээдүүд нөгөө дуурайдаг тотьнууд мөнөөсөө мөн. Тэгэхээр эрхэм төрийн тэргүүн танд хандаж хэлэхэд тотьнууд аюултай байна.
Тоть болж байхаас өөрөө мэдлэгтэй болж тоть биш “Хүн” болооч гэж төрийн түшээдүүдээс бид шаардаж байна. Эхнээсээ өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнийн бүрэн эрхээсээ татгалзаж байгаатай адилхан өөрсдөө наад суудлаасаа бууж мэдлэгтэй монголчуудад зай тавьж өгмөөр байна.
Иргэн Д. Батдорж – Улаанбаатар хот