“Сентоза майнинг” компани Говь-Алтай дахь хайгуулын талбайдаа өрөмдлөг эхлүүлжээ

Баруун Австралийн Пөртэд төвтэй “Сентоза майнинг” компани Говь-Алтай аймгийн нутагт орших “Дарвий Наруу” хайгуулын талбайдаа эхний шатны өрөмдлөгийг хийсэн байна. “Дарвуу наруу” хайгуулын талбай нь тус аймгийн 62 мянган га талбайг хамардаг бөгөөд алт, зэсний хайгуулын зориулалтых ажээ.
Одоогийн байдлаар тогтоогдоод байгаагаар хайгуулын талбай нь “Оюутолгой”-н ордын ойролцоо, хөрсний давхраажилт нь адил төстэй учир ихээхэн найдлага тавьж буй юм байна. “Сентоза майнинг” компани чамгүй найдлага тавьж буй уг хайгуулынхаа лицензийг аравдугаар сарын 1-нээс 100 хувь эзэмшиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 1.14 сая ам.долларыг өрөмдлөг, судалгаа хайгуулын ажилд зарцуулаад байна. Хайгуулын талбайдаа 37 цэгт геофизикийн зургийг тодорхойлж, үүнээс зургаад нь 18 цооног өрөмджээ. Цооногоос авсан дээжийг нийслэлд шинжүүлж байгаа аж.

Ийнхүү тус компани багагүй нөөцтэй гэгдэх уг хайгуулын талбайд эрчимтэй ажиллаж эхэлснээс хойш олон улсын бирж дээрх хувьцаа нь өссөөр байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …