МҮОХ-ны чуулган арваннэгдүгээр сарын 30-нд болно

Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх гишүүдийн хурал өчигдөр цахимаар болон танхимаар явагдлаа. Хуралд МҮОХ-ны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй эхлэв. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байлаа.

Хурлаар МҮОХ-ны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцэв.

Мөн МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, холбоодоос ирсэн хүсэлтийн дагуу зарим гишүүний эрхийг дуусгавар болгож, зарим хүнийг МҮОХ-ны гишүүнээр сонголоо.

Хурлаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь МҮОХ-ны ээлжит чуулганы товыг тогтоох байв. Ингээд хуралд оролцсон гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд МҮОХ-ны чуулганыг хуралдуулахаар тогтов.

Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгох юм.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
мгновенный кредит на карту онлайн credit-n.ru беспроцентный займ онлайн на карту

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …