Манай улсын санаачилсан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг ЮНЭСКО баталжээ

Pikalo_nagovor_na_37_Generalni_konferenci_UNESCO_splet3Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулганы Хороодын нэгдсэн хуралдаанаар манай улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоолыг өчигдөр баталжээ.

Тус тогтоол батлагдсанаар яг нэг жилийн өмнө Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм байна.

Чуулганаар ЮНЕСКО-гоос 2014-2021 онд баримтлах Дунд хугацааны стратегийн баримт бичгийг хэлэлцэж байгаа бөгөөд ирэх найман жилийн үйл ажиллагааны гол зорилгоо “энх тайван, харилцан ойлголцол, тогтвортой хөгжлийг дэмжсэн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал” хэмээн тодорхойлоод байгаа аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …