Б.Отгонсүх:Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна

Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.

Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ.

Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Ачаа барааг галт тэргээр мөн татан авч байгаа. Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна. Нүүрс тээврийн машинууд өмнө нь нүүрсээ тээвэрлэчихээд хилээр ачаагүй орж ирдэг байсан бол өнөөдрөөс ачаа тээвэрлэж эхэлсэн” гэлээ.  

Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан байсан 50 мянган тонн ачааны 40 гаруй мянгыг нь татан аваад байна. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг ойрын хугацаанд татаж авахаа мэдэгдээд байгаа билээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …