“Токио 2020” паралимпийн наадам зургаа дахь өдрөө пауэрлифтингийн спортын төрлөөр үргэлжилж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ пауэрлифтингийн 107 кг жинд эхний оролдлогоор 241 кг захиалж амжилттай өргөснөөр паралимпийн наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Улмаар тэрээр хоёр дахь оролдлогоороо 245 кг захиалж амжилтай өргөн дээд амжилтаа дахин шинэчилсэн юм. Тэрээр гурав дахь оролдлогоор 248 кг захиаллаа.
Э.Содномпилжээ пауэрлифтингийн 107 кг-ийн жинд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд дэлхийн хошой аварга, 2016 оны Рио-гийн зуны паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчин юм.