“Токио-2020” паралимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ.
Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон Монгол Улсын гавьяат тамирчин Э. Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.
“Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн МУГТ Э. Содномпилжээ цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр “Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ.”гэлээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдэж эхэллээ. Одоогоор 74 улс паралимпийн наадмаас медаль хүртээд байна.