“Токио-2020” паралимпийн наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ.
Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС, мөн түүний багш Д.Баттулгад мөн “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд гурван өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байгаагаа дуулгалаа.
Энэ талаар “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр “Э.Содномпилжээдээ ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна.Саяхан, Э.Содномпилжээ, түүний багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ гэдгээ амалсан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна. Паралимп нь олимпын наадмаас ч илүү их хүч, тэвчээр, эр зоригийг тамирчнаас шаарддаг наадам билээ. Би өөрөө хоёр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Энэ хүмүүсийн жаргал зовлонг мэдэрч өссөн хүмүүсийн нэг. Олимпын тамирчдынхаа амжилтыг бид эн тэнцүү, хана чацуу үнэлж явах учиртай.
Монгол түмний бахархалт хүү “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ илүү их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе.
Энэ хүртэл тамирчнаа уйгагүй бэлдсэн багшийнх нь сэтгэл зүтгэлд талархан мөргөе өө. “Бид бүхэн жигүүртэй” уриан дор болж буй “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медалийг монголчууд хүртлээ.
Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна.
Түүнчлэн түүний багш Д.Баттулгад “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна.”гэлээ.