Vitality Running World Cup-д Монгол Улсын баг “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе” уриатай оролцоно

Дэлхийн 200 гаруй улс орон оролцдог цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах Vitality Running World Cup 9-р сарын 21-нээс 10-р сарын 10-ны хооронд зохиогдох гэж байна. Энэ жилийн Монгол улсын багийн ахлагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-ын үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарч, албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel ажиллахаар болжээ.

Vitality Running World Cup-н анхны тэмцээн 2018 онд зохиогдож тухайн үед 182 орон оролцож байжээ. Түүний дараа 2020 онд 2 дахь удаагаа явагдаж 237 улс орныг хамарсан хэдий ч цар тахлын улмаас цуцлагдаж энэ жил дахин зохиогдохоор боллоо.

Тэмцээн нийт 3 үе шаттай зохиогддог бөгөөд эхний шат: 2021 оны 9 сарын 21-26, хоёрдугаар шат буюу хагас шигшээ (16 улс): 9 сарын 28 – 10 сарын 3, сүүлийн шат (4 улс): 10 сарын 5-10 тус тус зохиогдоно. Уг тэмцээнд оролцоход ямар нэгэн үнэ төлбөр төлөхгүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс оролцож болох ба 3 км зайг дээд тал нь 30 минутад туулсан байх шаардлага тавьдаг. Тиймээс ямар ч гүйгчдийн хувьд боломжтой үзүүлэлт бөгөөд эхлэн гүйгчдэд хүртэл бололцоотой тул та бүхнийг аль болох найз нөхөд гэр бүлийн хамт 3 км, 6 км, 9 км цаашлаад өөрсдийн нөөц боломжоос шалтгаалан 21 км, 30 км, 42 км г.м хол зайд гүйж эх орныхоо төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Оролцогчдын хувьд Running World Cup апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гүйх үедээ Strava, adidas Running, Health App, Google Fit, FitBit, Garmin, Under Armour, Pacer зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж гүйлтээ баталгаажуулна.

Тэмцээнд шалгарсан багийн ахлагчийн гол үүрэг тус тэмцээнийг тухайн улс орондоо сурталчлан таниулах, улсынхаа багт аль болох олон гүйгчдийг уриалан оролцуулах сурталчилгааны ажлыг зохион байгуулах гол үүрэгтэй ажээ. Тиймээс энэхүү цахим уралдаанд улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалан “Team Mongolia Run As One Nation” буюу “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!” уриалга дэвшүүлэн оролцож байна.

Тэмцээнд амжилттай оролцохын тулд хамгийн багадаа 600 оролцогчтой баг бүрдүүлэхээр зорьж буй тул дэлхий даяар тархан суугаа гүйдэг хэн бүхнийг Run World Cup апп татан суулгаж “Team Mongolia Run As One Nation” багт нэгдэж Монгол улсынхаа нэрийг Дэлхийд гаргах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Түүнээс гадна цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсоноор та Vitality Running World Cup зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх бөгөөд таны гүйсэн 3 км тутамд 1 ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн Сан-д хандивлагдах болно.

займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …