Английн Веакон компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр Хонконгийн “Дөрвөн улирал” зочид буудалд эхэлжээ.
Чуулганыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэлсэн бөгөөд Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар уг чуулга уулзалтын албан ёсны дэмжигчээр ажиллаж байгаа аж.
Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нарын албан хүмүүс, Хонконгийн болон Хонконгт төвлөрдөг гадаадын хөрөнгө оруулагчид, Монголын бизнесийн төлөөллүүд оролцож байна.
Монгол Улсын Их Хурлаас хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлаад удаагүй чухал цаг үед энэ удаагийн 5 дахь чуулга уулзалт нээгдэж байгаа нь хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.