Худал бүхэн Монголыг баллаж байна Төрийн Тэргүүн минь
Монголд худлыг ойлгодог хүн байна уу?
Монголын нийгэм дээрээсээ доошоо бүгд худал бүхнээр дүүрлээ. Бид худал хуурамч нийгэмд хэр удаан амьдарч ирсэнээ бидний ихэнх маань хэзээнээс эвлэрч амьдарч ирсэнээ үл мэднэ. Улс орон өнөөдөр хөгжөөд байна гэж ярьж байгаа ч ард иргэдийн амьдралд дээшилж хөгжсөн юм харагдахгүй байна. Харин улс төрд байгаа дарга нарын амьдрал хөгжөөд байна уу? Миний өнөөдрийн амьдралд хөгжил харагдахгүй байна. Санаагаа хэлэх гэж мэдлэгийг мэдлэг биш болгож, боловсролыг боловсрол биш болгох гэсэн мухар сүсэг, муйхар итгэл үнэмшлээр дүүрсэн өнөөдрийн Монголын нийгэм худал яригчид шинэлэг зүйлийг үгүйсгэж урагшаа хөгжих хөгжлийг сааруулагчдаар дүүрэн байна. Манай улс төрчид хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулж сайн сайхны онол гаргаж зөв ба буруугийн ялгааг хэлж үнэн худлыг ойлгуулж өгдөг философийг үгүйсгэж өөрсдийн мэдлэггүй байдлаар зүтгэж худал бүхэндээ гүн итгэчихсэн хүмүүс байна. Өөрийгөө ч олоогүй зэрлэг бүдүүлэг хувиа бодсон юу ч хийхээс буцахгүй, зальтай, сэргэлэн, шуналтай ийм хүмүүс Монголын төрд байна.
Өөрийгөө олоогүй тэд ичихээ ч мэдэхгүй, ичих нүүргүй амьтад. Худлын жинхэнэ холбоотон бол улс төрч нэртэй хоосон толгойнууд. Тэдэнтэй зэрэгцээд бас зурагтаар хоосон мухар сүсэг айлдаж шашин нэрийн дор хүмүүсийн тархийг угааж буй шашины ном айлдагчид. Үнэн худлыг нь мэдэхгүй худлаа мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид байна. Зурагтын нэвтрүүлэгт уригдаж улс орон сайхан байна гэж огшиж омогшиж яригчид. Тэд пи-арчдын даалгавраар мөнгө өгсөн хүмүүсийг нэвтрүүлгээрээ оруулж нулимсыг нь урсган, худал бүхний тухай яриулж нийгэм сайхан байна гэж ард түмний тархийг угаасаар байна. Улс төрчдийн холбоотнууд нь бас боловсролгүй юу ч сурч мэдээгүй урлагынхан нэртэй өнөөдрийн ба ирээдүйн бөөн бөөн гавьяатнууд. Тэд ер нь улс оронд ямар гавьяа байгуулсан юм бэ? Найр наадмын толгойд суух хар пи-арчдын хэрэглээ болсон зурагтаар юу ч яриулахад бэлэн зэхээтэй хүмүүс бол тэдгээр шагналтан цолтонгууд. Шагнал цолоороо гайхуулж бүх зүйл сайхан байна болж л байгаа мэтээр хорвоо дэлхийг үнэлэн дүгнэж байна.Тэдний эсрэг болохгүй байна гэж хариулбал ямар хачин юм бэ яасан өөдрөг биш юм бэ залуу хүн өөдрөг байна шүү гэж гавьяат царайлна. Тайзан дээр жүжиглэдэг болохоос зурагтаар ард түмнийхээ өмнө жүжиглэх ичмээр бишүү.
Улс төрчид ард түмний тархийг угаагчид Тэд хөгжил ярихаар заншил ярина төгөлдөр хуур ярихаар морин хуур ярина, сурсан номоо ярих гэхээр ээж аав ярина, шүүмжлэх гэхээр өвөг дээдэс ярьж дэвшил гэхээсээ илүү зохиомол худал түүхэндээ умбуулна. Үнэнг дарагдуулсан газар худал цэцэглэнэ. Нэгэнт худлыг баталгаажуулж үнэний оронд тавьсан болохоор үнэнийг хүлээж авах чадваргүй болтол нь ард түмнээ хуурч хэвлэл мэдээллийг худлын талбар болгосон улс төрчид гэмт хэрэгтнийг гэмгүй болгож хуурна. Сэхээтнийг солиотой болгож мушгина. Улс төрчид хэзээ устаж улс орон үнэнтэй золгох цаг ирэх бол. Явж явж худал хэлэхээс илүү том гэмт хэрэг бол үнэнийг дарагдуулах. Өнөөдрийн нийгмийн хамгийн том гэмт хэрэг бол худал хэлэх юм. Энэ гэмт хэрэг Монголд хамгийн их байна.
Бидний амьдарч буй нийгэм маань худал бүхнээр дүүрчихлээ гэж үү?
Улс төрчдийн худал нь хөгжихийг хүсдэггүй нь тэдний худлаа бүхэнтэй л холбоотой. Илчлэгдэхээс айдаг худал доктор, профессоруудаас ирээдүйн дэлхийд үнэлэгдсэн иргэнийг буруу бэлтгэсээр байна. Ийм худал хуурмаг хүмүүсээс болж Монголын нийгэм тэр аяараа боловсрол дутуу, ёс суртахуунгүй иргэдийг бий болгосоор байна. Мухар сүсгийг дээдэлсэн доктор профессорууд нь наркотикийн 3-р зэргийн бодис хэрэглэн яг л найрагчид шиг онгодоо орохыг хүлээн хөлчүүрцгээнэ. Өндөр хөгжилтэй орноос дэлхийн мэдлэг эзэмшээд ирсэн хүмүүсээс аль болох хол байхыг эрхэмлэнэ. Яагаад гэвэл байвал мэдлэггүй гэдэг нь илрэхээс айдаг. Худалчид ардчиллыг дуурайж, худлаа дүр үзүүлдэг. Төрийн бүтэц мэдлэггүй улс төрчидөөр дүүрч ирээдүй өөд нэг ч алхам явахгүй байна. Бид 23 жил өнгөрснөө ярьж өнгөрснөөрөө бахархаж ирлээ. Одоо бүр өнгөрсөнөөрөө бахархах маань бүр хэтэрлээ. Одоо бид хийж бүтээснээрээ бахархдаг болмоор байна. Бид урагшаа харж ирээдүй рүү явах учиртай гэдэг. Бид өнгөрснөө ярьж өнгөрсөн бүхэнтэйгээ зууралдалдсаар цаг их алдаж байна.
Шашинлаг лам нар, шашинлаг гэгээрсэн хүмүүс шашиныхаа учрыг ч мэдэхгүй байгаа үнэн
Хүний зөвийг Хүний эрх гэж орчуулсан Монголын үндсэн хууль бас худал!!!!
Мэдлэг заадаггүй Мухар сүсэгийг дээдэлсэн нийгэмд мэдлэггүй доктор, профессор нэртэй шашин боловсролоо ялгадаггүй сэтээтэн нэртнээр монгол дүүрсэн нь үнэн
Амьд хүнээс гал гарахыг баталсан Шинжлэх ухааны академи бас худлаа !!!!
Ард түмнээ баян чинээлэг өсөж дэвжих хүсэл эрмэлзэлтэй байлгаж чаддаггүй Монголын улс төр бас худлаа !!!!
Худлаа, Худлаа, Худлаа !!!!!!!!!
Худал Монголыг аврах уу?
Монгол хүн яаж үнэн байх вэ?
Францийн нэртэй философич Жан-Жак Руссо Үнэн байх гэдэг тийм амар зүйл биш, өөрийгөө егүүтгэх зориггүй хүн үнэнд хэзээ ч хүрч чаддаггүй гэж хэлсэн.
Монгол хүн бүр хулчгар зан, худад хуурамч байдлаасаа салах хэрэгтэй, тэгж байж Бид хөгжинө.
Өнөөдөр Монгол оронд ухаантанууд хавчигдана.
Зөв юм ярьсан хүн хохирно.
Мэдлэг түгээсэн хүн гадуурхагдана.
Боловсрол шаардвал эсэргүүцнэ.
Худал Монголыг баллаж байна Төрийн Тэргүүн минь
Монголд худалыг ойлгодог хүн байна уу?
Бидний амьдарч буй нийгэм маань худал бүхнээр дүүрчихлээ.
Худалч нөхөдтэй хариуцлага тооцно уу?
Нийтлэл бичсэн Иргэн Б.Баттөр
2013.11.14