Байт харваа:ОУХМ Д.Сэлэнгэ дэлхийн аваргад ялагдав

Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай харвалаа. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав.

Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, Польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгов. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ.

займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …