Шинэ группын шилдэг хоолны жор

artagФэйсвүүк орчинд хүчээ аваад буй нийтлэлч  Артанян, Гамп нарын  “TASTE IT.  Энийг хар даа”   хоолны  групптай  манай сайт хамтаран ажиллаж  7 хоног бүрийн шилдэг  хоолны  эзэн, жор, хоолны зургийг хүргэж байхаар болсон.  Тэгвэл  өнгөрсөн  7 хоногийн шилдэг  хоолоор шалгарсан хоолыг, хийсэн тогоочийн жорын хамтаар нь танилцуулж байна.

Э.Энхчимэг    

993799_703482603003262_1925910196_n

Butter chicken –Маслонд жигнэж болгосон тахианы мах

Орц:

  • Тахианы мах 300 гр
  • Гурил 50 гр
  • Давс чимх
  • Пэрц чимх
  • Нунтаг сармис цайны халбагны тал
  • Тахианы мах амтлагч цайны халбагны тал
  • Төмс 1ширхэг

Хийх арга: хүнсний уутанд гурил, давс, пэрц, нунтаг сармис, тахианы мах амтлагчаа хийн хөнгөхөн сэгсэрч хольж өгнө. Бэлдсэн амтлагчтай гурил дээрээ сайтар гэсгээсэн тахианы махаа хийн зөөлөн сэгсэрнэ. Тахианы махны гадуур нимгэн гурилан бүрхүүл жигд тогтсон байхаар шүү. Шарах шүүгээгээ 200 хэмд урьдчилан 20 минут халаана. Листээ мөнгөлөг цаасаар бүрээд өрөөний хэмд зөөлөрсөн масло хийн халж буй шарах шүүгээндээ хэсэглэн хийж хайлуулна. Хайлуулсан масло дээрээ амталсан тахианы махаа хальстай талаар нь доош харуулан байрлуулаад 30-40 минут жигнэнэ. Гэхдээ марталгүй дунд нь тахианы махаа эргүүлж өгөөрэй.

Хачираа бэлдэхдээ төмсөө хальстай нь чанаад хөргөж хальслаад сармис хэлбэртэй хэрчиж бэлдээд хайруулын тавганд багахан масло хийн төмсөндөө хайрс тогттол хайрч өгнө.

1465354_703482766336579_955698294_n

Ингээд taste it.

index

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …