Б.Эрдэнэбаяр “IAKT – 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаанд түрүүллээ

“IAKT – 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаан наймдугаар сарын 18-нд БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа сорьжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн онлайнаар оролцсон Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Батчулууны Эрдэнэбаяр “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом хүртсэн бөгөөд энэ сарын 7-ны өдөр шагналаа хүлээн авчээ.

Түүнчлэн гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаярт олон улсын бүжгийн багшийн эрхийн сертификат олгосон байна.

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Батчулууны Эрдэнэбаярын оролцсон тэмцээн:

-2013 “Вeнок Дружбы” гоцлол бүжигчдийн тэмцээн /ОХУ/

-2017 Nomadic ballet production-аас зохион байгуулсан “Номадик II уралдаан” орчин үеийн бүжгийн төрөл, IV байр (УБ)

-2018 UBS tv-ээс зохион байгуулсан “Perfect dance 2018“, “ДЭД БАЙР”

-2019 The 16th Seoul international dance competition буюу мэргэжлийн бүжигчдийн ОУ-ын уралдаан, “ТЭРГҮҮН БАЙР” /БНСУ/

-2019 “Wonju dynamic dancing carnivals” мэргэжлийн бүжигчдийн тэмцээн, IV байр /БНСУ/

-2019 БНСУ-ын Соёл Урлагийн Холбооноос зохион байгуулдаг наадам, “ТЭРГҮҮН БАЙР, ЦОМ” /БНСУ/

-2019 “The 14th Busan foundation for international cooperation”, Certificate of appreciation /БНСУ, Бусан хот/

-2020 Монгол улсын Консерваториос санаачлан зохион байгуулсан “ Дэлхийн хөгжим цахим наадам 2020″, МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, МУ-ын шадар сайд Ө. Энхтүвшин нарын талархлын бичиг

-2020 МУГЖ Д.Ламжавын нэрэмжит “Үүлэн бор” гоцлол бүжигчдийн цахим уралдаан, “ТЭРГҮҮН БАЙР” /УБ/

-2021 БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Солонгосын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн “A” зэрэглэлийн тэмцээнд 13 орны бүжигчид, Солонгос улсаас 720 бүжигчин гадаадаас 282 бүжигчин нийт “1002” бүжигчид бичлэгээ явуулж, Этник төрөлд “ТЭРГҮҮН БАЙР, ЦОМ”

-2021 БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан 2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix” Олон улсын “А” зэрэглэлийн Гоцлол бүжигчдийн тэмцээнд 10 гаруй орны 120 бүжигчин бичлэг явуулж, гадаадаас ганцаараа хагас шигшээд шалгарч финалд оролцож Этник төрөлд “ДЭД БАЙР”

-2021 “17th Busan international dance festival 2021” хүрээнд зохион байгуулсан BIDF видео бичлэгийн уралдаанд 40 бичлэг өрсөлдөж амжилттай оролцож “ТЭРГҮҮН БАЙР”

-2021 БНСУ-ын Тэгү хотод зохион байгуулагдсан 6-дугаар удаагийн олон улсын Гоцлол бүжигчдийн “Б” зэрэглэлийн тэмцээнд 110 бүжигчин бичлэг явуулж Этник төрөлд “ДЭД БАЙР”

кредит онлайн на карту под 0 credit-n.ru круглосуточный кредит онлайн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …