PUBG Mobile тэргүүтэй найман төрөл Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

Азийн олимпын зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарлалаа. Е sport-ынхон Азийн наадамд PUBG Mobile, Dota 2, Hearthstone, League of Legends, FIFA, Street Fighter V, Arena of Valor, Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөх нь.

Спортын төрлүүдээ эрт зарласан нь оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгаа болохыг Азийн олимпын зөвлөлийн Техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам ярьсан байна. Мөн тэрбээр тэмцээнийг энгийн үзэгчдийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно гэдгийг хэлсэн байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.

займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты онлайн на карту

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …