Чөлөөт бөх:Б.Болортуяа ОСЛО-2021 ДАШТ-д барилдахаар болов

Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон “Сорилго” тэмцээнээс сонгосон.

Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, “Сорилго”-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт боллоо.

Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох энэхүү гал гарсан барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болов.

займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты онлайн на карту

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …