Дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж, үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, найр хурим хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг сайд хэллээ.

Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байна гэв.    
Ерөнхий сайд эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав.
Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцинцуулалтын цэгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Төрийн байгууллагууд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, чуулган зохион байгуулахыг хязгаарлахыг үүрэг болголоо.

займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …