Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн 12-р хорооны вакцины цэгт өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа жагсаал цуглаантай холбоотой тайлбар өгөв.
Тэрбээр “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол улс бол ардчилсан улс. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Иргэд жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Би ч гэсэн жагсаал цуглаанд оролцож явсан хүн. Иргэдийн жагсаал цуглаанд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Ажил хэрэгтээ шүүмжлэл гэхээс илүү зөвлөгөө гэж хандаж, хүлээж авах ёстой. Сонгууль болох гэж байна шүү дээ. Сонгуультай холбоотой улс төржилт нэмэгддэг. Ганцхан зүйл хүсэж байна. Ковидыг, вакцинжуулалтаа битгий улс төржүүлээч. Бусад нь сонин биш. Бодлогогүй улс төрөөс болж вакцин тасарсан асуудал гарч байсан шүү дээ.
Жагсаал хийж байгаа иргэдийн эрхийг хүндэтгэнэ. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ бариад, тайван жагсаал хийх тал дээр хариуцлагатай хандах нь зүйтэй” гэв.