Хуурамч юань солиулсан хэрэг гарчээ

images “Найман шарга” валют арилжааны төвд энэ сарын 19-ны өдөр хуурамч юань солиулсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Х гэгч 25 настай эрэгтэй 100 юань солиулсан нь хуурамч юань байсан аж. Тиймээс тус төвийн ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж, юань солиулсан сэжигтнийг илрүүлсэн байна.

Хэрэв хуурамч юанийг санаатай зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн 174-р зүйлд заасны дагуу “мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгт, хуурамчаар үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, болон 2-5 жил хүртэх хугацаагаар хорих ялаар” шийтгэдэг юм байна. Мөн хохирлын хэмжээнээс хамаарч оноох шийтгэл нь өөр өөр байдаг ажээ.

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …