Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээнд оролцоно

Америкийн нэгдсэн улсын Лос-Анжелес хотод арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болох сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia USA” тэмцээнд Монгол улсаа төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцохоор болжээ.

Харин дуучин С.Сэрчмаа Монгол улсаасаа анх удаа уг тэмцээнд ая дуугаа өргөхөөр болсон байна.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний талаар өөрийн цахим хуудаснаа “Тэмцээний финалын өдөр 11-р сарын 20-нд болно.Хүний нутагт миссийн олон улсын тэмцээн гэдэг чинь харагдаж байгаа шигээ хялбар байдаггүй л юм байна. Голоор нь шантрах ухармаар санагдах үе их байдаг юм байна. Тусалж дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд, ах эгч нартаа маш баярлалаа. Хол хирнээ үргэлж хажууд байгаа юм мэдрэмж өгдөг та нарынхаа урмын үг бүхэнд талархъя” гэж бичжээ.

деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлана

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр …