Жолооны курсуудын тоог цөөлнө

AIPTEKНийслэл хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 150 жолооны курсд ШӨХТГ-аас Замын цагдаагийн газартай хамтран шалгалт явуулжээ.

Шалгалтаар жолооны курсын багш нарыг голчилж шалгасан бөгөөд хотын дүрэм зааж байгаа багш нар өөрөө хэр дүрмээ мэдэж , биелүүлж байна вэ, ур чадвар нь ямар байна гэдгийг шалгасан байна. Гэтэл дүрмийн багш нар шалгалтдаа унасан зөрчил цөөнгүй илэрчээ.  Харин шалгалтын дүнд хөдөө орон нутгийн жолооны курсуудын сургалтын чанар нийслэл хотын курсуудээс сайн байгаа нь харагдсан байна. Тухайлбал, нийслэлд 400 хүнээс 350 нь унаж байхад, Дархан-Уул аймагт 350 хүнээс 10 хүн нь л тэнцээгүй аж.

Тиймээс ШӨХТГ болон Замын цагдаагийн газраас нийслэл хот дахь жолооны курсуудын эмх замбараагүй тусгай зөвшөөрлийг дахин нягтлаж, тоог нь цөөлөхөөр болсон байна.

index

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …