“ТУСГААР ТОГТНОЛ” яруу найргийн наадам болно

mongolia-middleУлс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Тусгаар Тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах юм.

ЗОРИЛГО: Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой.
НААДМЫН БОЛЗОЛ
Тус наадамд оролцох яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгийг энэ сарын 24-ний 18.00 цаг хүртэл Тусгаар Тогтнолын Ордны 201 тоотод авчирч өгөх, эсвэл sg@namzh.mn хаягаар хүлээн авах юм.
Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 20 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч шүлгээ уншина. Шигшээ шатанд шалгарсан 20 яруу найрагчаас дараагийн шатанд 10 яруу найрагч, 10-аас сүүлийн шатанд таван яруу найрагчийг шалгаруулж 1-5 байр эзлүүлнэ.
ШАГНАЛЫН САН:
Тэргүүн байр 1000000/нэг сая төгрөг/ цом өргөмжлөл
Дэд байр 500000/таван зуун мянга/ өргөмжлөл
Гутгаар байр 250000/ хоёр зуун тавин мянга/ өргөмжлөл
Тусгай байр 100000 /нэг зуун мянга/ өргөмжлөл
Тусгай байр 100000 /нэг зуун мянга/ өргөмжлөл

Шигшээ шатанд шалгарсан 20 яруу найрагчийн нэрийг энэ сарын 25-ны өдөр “Монголын Үнэн” сонин болон өдөр тутмын сонинд нийтэлж, Тусгаар Тогтнолын Ордон, МЗЭ-ийн байрны мэдээллийн самбарт байршуулах юм.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …