Уругвайн шигшээ ДАШТ-нд оролцох эрхээ авлаа

dash02Өнгөрсөн шөнө ДАШТ -нд оролцох 32 улсын шигшээ багийн нэрс бүрэн тодорлоо. Дэлхийн 2 удаагийн аварга Уругвайн шигшээ ДАШТ -нд оролцох нэмэлт эрхийн төлөө Ази тивийн Йорданы эсрэг тоглосон. 2 багийн хөлбөмбөгийн түвшин нэлээд зөрүүтэй тул төдийлөн өрсөлдөөнтэй тоглолт болж чадсангүй, эхний тоглолтонд л Уругвайчууд ДАШТ -ийг зорих эрхээ бараг авсан гэж хэлж болно.

Хариу тоглолт өчигдөр Уругвайн нийслэл Монтевидео хотод болж, хуурай тэнцээгээр өндөрлөснөөр хоёр тоглолтын нийлбэр 5-0 гэсэн үр дүнтэйгээр дэлхийн хошой аваргууд ДАШТ -нд оролцох тасалбараа гардан авлаа. Энэ тоглолтонд Улаануудын супер довтлогч Луис Суарэз 90 минут тоглосон байна.

2-хон хоногийн дараа Ливэрпүүл тун хариуцлагатай тоглолт хийх тул Суарэзийг авчрахаар клубын эзэн Жон Хэнри өөрийн хувийн онгоцоо Уругвай руу илгээсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Үүний дагуу бол Луис маань яг одоо Английг зорихоор эзнийхээ онгоцтой зорчиж байгаа юм. Тэрээр Пүрэв гараг гэхэд Мэлвүүдэд ирсэн байх учиртай билээ.

Б.Бадруул

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …