Зэсийн экспортын хэмжээ өмнөх жилийнхээс 10.3 хувиар нэмэгджээ

copper_-middleАрваннэгдүгээр сарын 15-ны байдлаар Монгол улс оны эхнээс 3.2 сая ам.долларын эрдсийн бүтээгдэхүүн экспортод гаргажээ.  Тус салбарын экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 8.1 хувиар буурсан байна. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 24.7 хувийг нүүрс, 21.2 хувийг зсийн баяжмал харин 15.1 хувийг төмрийн хүдэр, 11.2 хувийг боловсруулагүй газрын тос, 7.8 хувийг боловсруулагүй буюу хагас боловсруулсан алт бүрдүүлжээ.

Мөн энэ сарын эхний хагасыг оролцуулан тооцоолсоноор 7.2 тонн алт экспортод гаргаад байгаа юм байна. Алтны экспорт өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдсэн бөгөөд алтнаас гадна Оюутолгойн бүтээгдэхүүн эксдортод гарч эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил зэсийн экспортын хэмжээ өмнөх жилийнхээс 10.3 хувиар нэмэгджээ. Түүнчлэн газрын тосны экспорт 42 хувиар нэмэгдэж, газрын тосны экспортын орлого 423 сая ам,долларт хүрчээ. Үүнээс харахад улсын төсвийн ихэнх хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг байна. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа сайн байвал эдийн засгийн дархлаа сайжрих учиртай билээ.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …