“30 хүүхэд 30 хүсэл” төсөл гурвалсан гэрээгээ байгууллаа

1472189_599156476788064_2105917777_nМонголын Залуучуудын холбоо, “Түгээлэн Ундарга” ТББ-тай хамтран “30 хүүхэд 30 хүсэл” төслийг хэрэгжүүлж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Төслийг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Уянга дэмжиж, хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү төсөл нь дундаж амьдралтай аав, ээж нь сургалтын төлбөрийг нь төлөх боломжгүй айлын хүүхдүүдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлийг хөгжүүлэн дэмжин амжилтад хүргэх зорилготой юм. Англи хэлний анхан шатнаас IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах түвшин хүртлэх нэг жилийн сургалтад суралцах эрх өгөхөөс гадна тухайн сурагч сайн сурч IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авсан тохиолдолд гадаадын томоохон их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх авах юм байна.

Тус төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн амьдралын баталгаажих түвшин доогуур айлын 15-19 насны 80 хүүхдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан 30 сурагчдыг үнэ төлбөргүй сургалтанд хамруулахаар болсон. Харин үлдсэн 50 сурагчийг “My Key World” хэлний сургалтад 70 хувийн хөнгөлттэй суралцуулна. Уг төсөл ирэх оны 6-р сар хүртэл хэрэгжих бөгөөд энэ удаагийн төсөл амжилттай болвол цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэх юм байна. Энэ 11-р сарын 17-ны өдөр МЗХ-ны төв байранд эцэг эх, хүүхдүүдтэй гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд гэрээний гол зорилго нь эцэг эхчүүд хүүхдүүдээ дэмжих, төслийн багийнхантай хамтарч ажиллах, цаашид гадаадын их дээд сургуульд суралцах нөхцөл боломжийг нь нээж өгөх юм. Энэхүү төсөл нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх бодолтой ч ар гэрийн амьдралын гачигдал, хүнд нөхцлөөс болоод сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд чиглэгдсэн, тэдэнд оруулж буй оюуны маш том хөрөнгө оруулалт болж байгаагаараа онцлогтой.

index

Санал болгох мэдээ

CEO PLUS-Удирдах ажилтны сургалт энэ сарын 17-нд болно

Захирлууд, дээд шатны менежерүүдийн эзэмшвэл зохих ур чадваруудыг богино хугацаанд  олгох тус сургалт нь энэ …