Чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” эхэллээ

e2c3a309298d3716big Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тус тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Азербайжан улсын Баку хотод бөхийн гурван төрлөөр зохион байгуулагдах бөгөөд  32 орны  400 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдана. Манай улсаас 10 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгч, багийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэй тус тэмцээнд оролцож байна.

Шагналын сангийн хувьд, тэмцээнд жиндээ түрүүлсэн бөх 10000 ам долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд түүнээс 2 мянган доллар нь дасгалжуулагчид олгогдох аж. Харин мөнгөн медаль хүртсэн бөх 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөх 2 мянган ам долларын эзэн тус тус болох юм.

Тэмцээнийг газар дээрээс нь сурвалжлахаар 35 орны 300 гаруй спортын сэтгүүлч мэдүүлгээ өсгөн байна. Энэ жилийн тэмцээнийг “SPORTS Azerbaijan” суваг гурван өдрийн турш шууд дамжуулан олон нийтэд хүргэх ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …