“Анимейшн” төсөл шалгаруулах уралдаан зарлагдлаа

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Анимейшн” бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол Улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах зорилготойгоор “Анимейшн” бүтээлийн төсөл шалгаруулах уралдаан зарлалаа.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

2.1. Хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

2.2. Уран бүтээлийн зохиол, дүрүүд, концепц гарсан байх,

2.3. Төслийн эхний бэлтгэл ажил хийгдсэн анимейшн төсөл болон анимейшн бүтээл болох боломжтой төслөөр оролцоно.

2.4. Уралдаан нь 2 үе шаттай байна.

2.5. 2021.11.10-11.22-ны өдрийг дуустал wavedevelopmentmn@gmail.com хаяг руу анимейшн бүтээлийн зорилго, зохиолын товч агуулга, дүрүүдийн концепц, төслийн явц, санхүүгийн тооцоо, өөрийн CV, танилцуулгыг илгээнэ.

2.6. 1-р шатанд ирүүлсэн материалуудыг шүүгчид шүүж, 2-р шатанд тэнцэх төслүүдийг шалгаруулна.

2.7. 2021.11.28-нд 2-р шатанд тэнцсэн оролцогчид шүүгчдийн өмнө төслийн танилцуулга хийнэ.

2.8. Шалгарсан 1 оролцогч ялагч болж, төслийн санхүүжилтэнд дэмжлэг авах болно.

2.9. Уралдааныг тусгайлан томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.

ГУРАВ. ШАГНАЛЫН САН

Нэг оролцогч – 10,000,000 (арван сая) төгрөг

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 30, 122 тоот

Харилцах утас: 88395051, 99641776 wavedevelopmentmn@gmail.com

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:ХӨГЖЛИЙН ДАВЛАГАА БҮТЭЭЛЧ ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ ТББ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …