Монголын хүүхдийн ордны хийлийн ангийн сурагчид “7 НОТНЫ БАЯР” тайлан тоглолтоо хийлээ

Монголын хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн шинэ сурагчид жил бүр хөгжим тоглож сурсны баяр болох “7 НОТНЫ БАЯР” тайлан тоглолтоо хийдэг уламжлалтай.

Тэгвэл энэ хичээлийн жилийн “7 НОТНЫ БАЯР” тайлан тоглолтыг хийл хөгжмийн Г.Отгонжаргал багштай анги амжилттай зохион байгууллаа.

“7 НОТНЫ БАЯР” тайлан тоглолтонд Монголын хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн бага бүлгийн 5-9 насны хүүхдүүд, дунд, ахлах бүлгийн 9-16 насны нийт 30 гаруй сурагчид оролцсон юм.

Монголын хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн сурагчид дотоодын болон гадаадын тэмцээн уралдаануудад эх орноо төлөөлөн амжилттай оролцсоор ирсэн.

Тухайлбал Хийлийн дугуйлангийн сурагч Т.Есүй 2019, 2020 онд Чех болон Япон улсад зохион байгуулагдсан ОЛОН УЛСЫН ХИЙЛЧДИЙН УРАЛДААН-д амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн бол 2021 онд Чех улсад жил бүр зохион байгуулагддаг “Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд” Монгол улсаа төлөөлөн бага насны ангилалд оролцсон Т.Есүй 3 дугаар байр эзэлж, А.Анхзаяа, Т.Амар нар амжилттай оролцсон байна.

Санал болгох мэдээ

“Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, …