Уул уурхайн компаниудын татвар 4,5 хувиар нэмэгджээ

imagesАшигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнээс хамгийн гол татвар болох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 195,3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь нийт төлсөн татварын 25,3 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед АМНАТ-ийн хэмжээ 269,1 тэрбум төгрөг болж байсан бөгөөд нийт татварын хэмжээнд 36,5 хувийг эзэлж байжээ. АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73,8 тэрбум төгрөгөөр буюу 28 хувиар буурсан байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн нийт татварын хэмжээнд эзлэх АМНАТ-ийн эзлэх хувь ч 11 нэгж хувиар буурчээ.

Зөвхөн 10 дугаар сарын мэдээг харвал компаниуд 88,6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Есдүгээр сарынхаас 15 хувиар, өнгөрсөн оны 10 дугаар сарынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

эх сурвалж: ньюс.мн С.Болд-Эрдэнэ

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …