Өнгөрөгч тавдугаар сарын 22-ны өдөр ШӨХТГ есөн албан хаагчийг ор үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэх мэдээлэл цацагдсан. Тус газрын есөн албан хаагчийг сонгуулийн сурталчилгааны үеэр ажлаас халсан нь улс төржсөн гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байсан юм. Ажлаасаа халагдсан байцаагчдын хувьд хууль бусаар ажлаас халсан хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүх, Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдээд байгаа юм. О.Магнай дарга өчигдөр энэ талаараа сэтгүүлчидтэй уулзаж, ямар үндэслэлээр тэднийг халсан талаараа ийнхүү тайлбарласан юм.
Тэрбээр “Манайхаас халагдсан есөн байцаагч удаа дараа Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн. Жишээлбэл, улсын байцаагч Мөнхсолонго харилцагч аж ахуйн нэгж, иргэдтэй зүй бусаар харьцаж, удаа дараа эд мөнгө болон сэтгэлзүйн дарамт үзүүлсэн байсан. Харин нөгөө найман ажилтан төрийн албан хаагчийн эрхийг хэтрүүлэн эдэлж, ажил дээр унтах, ажил таслах, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа шалтгаангүйгээр биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, тэд Төрийн албан хаагч нэрээр ажлаа хийхгүй, иргэдтэй зүй бусаар харьцаж байсан нь тогтоогдсон. Тэгээд ч би энэ талаар Төрийн албаны зөвлөлд ойрын хугацаанд албан бичиг явуулна. Миний хувьд албан бичигт хариулт өгөхөөс өөр ажил хийдэггүй, санаачлагагүй, хүсэл зорилгогүй хүмүүстэй хамтран ажиллах шаардлага байхгүй гэж үзсэн” хэмээв.
Харин үүнд сонгуулийн үе таарсанд би харамсч байна.
Ямар нэг улстөржилт байхгүй хэмээн мэдэгдэж байсан. Мөн тэрбээр эдгээр хүмүүсийг ажлаас халсан нь хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй хуулийн хүрээнд хийгдсэн гэж тайлбарлаж байв.
Эх сурвалж: