Хөх морь өдөр

moriАргын тоололын  11 сарын 24-ны ням гараг, билгийн тоололын өвлийн тэргүүн харагчин гахай сарын шинийн 22-ны  адьяа гараг, 1 цагаан мэнгэтэй, модо хөлөлтэй, үхэхийн барилдлагатай хөх морь өдөр. Өдрийн наран 8:30 цагт  мандаж, 17:22 цагт жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно гэж дорнын зурхайд өгүүлжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …