Амралтын өдрийн зоог: Жигнэсэн ногоотой үхрийн мах

3151_201311142124281384435468283-midОрц:

Үхэрийн чанасан мах, амтат шар болон улаан чинжүү, хулуу, хаш, лууван, бөөрөнхий сонгино тус бүр 1ш, сармис 3-4хумс, улаан лооль 3-4 ш.

Хийх арга: 

1.Махаа давс перец,лаварын навч,сармис хийж чанана.
2.Хайруулын тавганд цөцгийн тос эсвэл оливийн тосоо халааж сонгино сармисаа хуурна.Хашийг цагирган хэлбэрээр,бусад ногоогоо шоо дөрвөлжин хэрчээд сонгино дээрээ лууван,чинжүү,хулуу,хаш гэсэн дарааллаар хийж давс перец нэмж хуурна.Хамгийн сүүлд улаан лоолио 4хувааж хэрчээд нэмж өгнө.Дээр нь 300-350мл буцалсан халуун ус хийж нэг буцалгаад гаргана.Махаа нимгэн хавтгай хэрчиж ногоотойгоо хольж өгнө.

3152_201311142200581384437658183-mid

Таваглахдаа үрсэн бяслаг,яншуй,чидун жимс зэргээр чимэглэж өөрсдийн дуртай сүмстэй цуг амтархан зооглоорой.Таны бас нэгэн эрүүл хоолны сонголт болно байх гэж бодож байна.

Эх сурвалж: http://www.sweetkitchen.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …