Эргүүлд гарах эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

1_1385008553Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл нийслэлийн Цагдаагийн газар болон Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээр “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 18.236 хүүхдийн 4992 нь буюу 27.3 хувь нь сургуулийн орчинд болон сургууль дээрээ гэмт халдлагад өртөж байсан гэж хариулжээ. Мөн 2000 сурагчийн 28 хувь нь гэмт хэргийн халдлагад сургууль дээрээ өртдөг гэж хариулсан байна.

Тиймээс “School police” төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд эцэг, эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07:30-13:30, 13:30-19:00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийнэ. Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан тооцоогоор тухайн сургуулийн сурагчдын тооноос хамаарч эцэг, эхчүүд жилд нэг удаа эргүүлд гарах аж. Гэхдээ хүүхдийнхээ суралцдаг сургуульд эргүүл хийхдээ эцэг, эхчүүд ажлаасаа цалинтай чөлөө авч болох юм байна.

Оллоо.мн

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …