Пауэрлифтингийн тэмцээнд онцгой байдлын алба хаагчид багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Аймгийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээн”-д Онцгой байдлын газрын алба хаагчид нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Анхбаяр гараар таталтын төрөлд мөнгө, Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Т.Төгсдөлгөөн 3 төрөлд алт, мөнгө, хүрэл, гараар таталтын төрөлд мөн хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээнд 70 орчим тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жингийн төрөлд өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …