Японы мэргэжлийн сумогийн Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи түрүүллээ /видео/

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааны 11 сарын барилдаан буюу Куйшу башёд Ёкозуна Харүмафүжи 14-1 даваатайгаар түрүүллээ. Сумогийн энэ сарын барилдаан  өрсөлдөөн ихтэй болсон бөгөөд сүүлийн өдөр буюу 15 дах өдөр  Мэргэжлийн сумогийн  хоёр  аварга хоорондоо таарч  барилдлаа. Ёкозуна Хакухо, Ёкозуна Харүмафүжи нар тус бүрдээ 13 даваа, 1 унаатай байсан бөгөөд хэн давсан нь  энэ сарын барилдааны түрүүг шууд  авах байсан. Эл барилдаанд  Ёкозуна  Харумафүжи хурдаар илүүрхэж өрсөлдөгчөө  давснаар  мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 6 дах удаагийн түрүүгээ авлаа. Барилдааныг сонирхоно уу.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …