ҮДБЭЧ-ын уран бүтээлийн 64 дэх жилийн нээлт айсуй

20x24 2НЭГ. ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫН УРАН БҮТЭЭЛИЙН 64 ДЭХ ЖИЛИЙН НЭЭЛТ:

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн 64 дэх жилийн нээлтэнд зориулан “ГУРВАН ЦАГИЙН ОРЧИЛ” шилдэг дууны дээжис тоглолт 11-р сарын 27, 28, 29-ны 19:00 цагаас тоглоно.

Энэхүү тоглолтонд Монголын дууны урлагийн ноён оргил болсон алдарт Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын танил дотно дуунуудаас сонгон АЖ Д.Самбуу, МУГЖ Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, МУСТА Б.Батмэнд, Д.Амаржаргал, Д.Оюунжаргал, С.Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг, Ц.Түмэнжаргал, Г.Энхбаатар, Г.Отгонзул, Б.Ууганбаяр, Б.Эрдэнэбаатар, Э.Чинчулуун, Ц.Нарантуяа, хөөмийч Л.Лхамрагчаа, Ц.Цогтгэрэл, В.Батзориг зэрэг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж,  Үндэсний хөгжмийн  Их найрал, удирдаач Б.Ганбат, хормейстр Ц.Буян-Орших, ардын бүжигчид оролцоно.

Тасалбарын үнэ: Суудлын зэрэглэлээс хамаарч 20,000-25,000₮ , байгууллага хамт олны захиалга авч байна.

ХОЁР. 2013 оны шинэ уран бүтээл:

“МОНГОЛЫН ИХ ХАТДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжиг

Манай чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2013 оны 12 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, Ерөнхий менежер Б.Нямсүрэн, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна. Гол дүрүүдэд:

  • Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,
  • Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
  • Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
  • Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,
  • Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
  • Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
  • Чимбай- бүжигчин Л.Энхболор,
  • Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
  • Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар тоглоно.
  • ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
  • Удирдаач Н.Буянбаатар
  • Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.

Тасалбар үнэ: Суудлын зэрэглэлээс хамаарч 20,000₮, 25,000₮, Байгууллага хамт олны захиалга авч байна.

Маркетингийн шинэлэг  хэлбэр ОНЛАЙН ХУДАЛДАА-г нэвтрүүлэх, “ҮДБЭЧ”-ГЭР БҮЛИЙН АЛТАН КАРТ худалдах ба бэлгэнд МОНГОЛЫН ИХ ХАТАД календарь дагалдана. Мөн үзвэр дагалдсан олон төрлийн үйлчилгээ, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байна.

ҮДБЭЧ-ЫН МАРКЕТИНГИЙН АЛБА 8808-8868, 8802-3954, 8895-4985,

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …