Дархан-Уул аймгийн онцгой байдлын алба хаагчид албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон”-ыг байгуулжээ

 Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж анги, танхимаа чимэглэлээ.

 Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор  “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр зоригийн бэлгэдэл шонхор шувуу зэрэг 10 гаруй бүтээл байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

МУБИС-ИЙН БАГШИЙН НЭМЭЛТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Ерөнхий шаардлага: Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль төгссөн. Боловсрол: Магистр болон түүнээс …