ХЗХ-ны хохирогчид Төрийн ордны гадаа жагсана

HZH 2005, 2006 онуудад Хадгаламж зээлийн хоршоо олон тоогоороо дампуурч, тус хоршоодоос хохирсон иргэд одоо хүртэл хохирлоо авч чадаагүй байгаа юм. ХЗХ-д дампуурсан нь улс төрийн нөлөөлөл бий, төр буруутай гэж үзэж өдийг хүрсэн хоршооны хохирогчид хэдэнтээ жагсаал цуглаан зохион байгуулдаг ч тусыг эс олсоор ирсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн тэднийг хүлээн авч нааштайгаар шийдэгдэх нь гэсэн хүлээлт тэдэнд байсан ч мөн л хохиролгүй болгох асуудал гацаанд орсонтой холбоотойгоор хохирогчид жагсаал зохион байгуулахаар болсон байна.

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Засгийн газрын ордны гадаа ХЗХ-ны хохирогчидын хохиролгүй болгох хууль батлагдтал хугацаагүй тэмцэл зарлахаар болжээ. Энэ талаар тэдгээр иргэд өнөөдөр мэдээлэл хийнэ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …