Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчдад 90 ширхэг гэрэлтдэг цүнхний уут бэлэглэжээ. Тус газрын албан хаагчид байгууллагын хэмжээнд хандивын хайрцаг аялуулсан бөгөөд гэрэлтдэг цүнхний уутыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан оёжээ.
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг ганц байгууллага байдаг нь 116 дугаар тусгай сургууль аж. Эдүгээ тус сургуульд нийт 89 сурагч сурч хүмүүжиж байна.