О.Насанбурмаа, С.Батцэцэг нар дэлхийн хамгийн сайн хамгаалсан бөхчүүдийн жагсаалтад оржээ

battsetseg_nasanburmaa-middleОЛОН УЛСЫН БӨХИЙН ТӨРЛҮҮДИЙН ХОЛБОО буюу ФИЛАГААС өнгөрсөн 9-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын текникийн үзүүлэлтүүдийг гаргасан байна. Техникийн үзүүлэлтүүдэд хамгийн олон оноо авсан, хамгийн бага оноо алдсан, хамгийн үр дүнтэй барилдсан зэрэг үзүүлэлтүүдийг хамруулсан бөгөөд хамгийн олон оноо авсан бөхөөр 51 кг-ын жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын бөх Сун Янан тодров. Тэрээр тэмцээний турш таван барилдаан хийхдээ нийтдээ 42 оноо авчээ.

Харин хамгийн бага оноо алдсан бөхчүүдийн жагсаалтыг Япон улсын алдарт бөх Саори Ёшида тэргүүлэв. Түүнээс өрсөлдөгчид нь нэг ч оноо салгаж чадаагүй аж. Энэ жагсаалтын тавдугаар байранд МУГТ Очирбатын Насанбурмаа 4 оноо алдсан үзүүлэлтээр бичигдсэн бол МУГТ Соронзонболдын Батцэцэг 10 оноо алдаснаар 9-р байранд оржээ.

Хамгийн сайн довтолсон бөхчүүд (хамгийн олон оноо авсан)
1- Сун Янан (БНХАУ) 42 оноо
2- Эри Тосака (Япон) 39 оноо
3- Саори Ёшида (Япон) 36 оноо
4- Со Шим Хиён (БНАСАУ) 34 оноо
5- Kaoри Ичо (Япон) 33 оноо
5- Сара Дошо (Япон) 33 оноо
7- София Матсон (Швед) 31 оноо
8- Eлена Пирожкова (АНУ) 29 оноо
8- Жессика Макдональд (Канад) 29 оноо
8- Валериа Коблова (ОХУ) 29 оноо

Хамгийн сайн хамгаалсан бөхчүүд (хамгийн бага оноо алдсан)
1- Саори Ёшида (Япон) 0
2- Maрианна Састин (Унгар) 2
3- Kaoри Ичо (Япон) 3
4- Наталья Воробьева (ОХУ) 3
5- Очирбатын Насанбурмаа (Moнгол) 4
6- Сун Янан (БНХАУ) 7
7- Екатерина Ларионова (Kaзахстан) 8
8- Aлисса Николь Лампе (АНУ) 9
9- Эри Тосака (Япон) 10
10- Шу Чен (БНХАУ) 10
11- Eмис Барка (Унгар) 10
12- Taйб Юсейн (Болгар) 10
13- Соронзонболдын Батцэцэг (Moнгол) 10
14- Aлина Стадник-Махиня (Украин) 10
15- Сара Дошо (Япон) 10

Хамгийн үр дүнтэй бөхчүүд
1- Kaoри Ичо (Япон) 7.5
2- Саори Ёшида (Япон) 7.2
3- Сун Янан (БНХАУ) 7
4- Maрианна Састин (Унгар) 6.5
5- Эри Тосака (Япон) 5.8
6- Со Шим Хиён (БНАСАУ) 5.2
7- Сара Дошо (Япон) 4.6
8- Наталья Воробьева (ОХУ) 4.6
9- Шу Чен (БНХАУ) 4
10- София Матсон (Швед) 4

С.Болдгэрэл МЧБХ

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …