Удахгүй эхлэх Бээжингийн өвлийн олимпод NHL буюу Үндэсний хоккейн лигийн тамирчид оролцохооргүй боллоо. Коронавирусийн омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан ийм шийдвэр гаргах болсноо NHL-ийн зүгээс мэдэгдэв.
“Лиг хамтын хэлэлцээгээр тоглогчдод амласан амлалтаа биелүүлэх гэж их хичээлээ. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлын улмаас лигийн хуваарьт тоглолтууд ихээр тасалдсан. Бид одоогоор 50 тоглолтыг хойшлуулаад байна. ОУОХ, Олон улсын хоккейн холбоо, Бээжингийн олимпын Зохион байгуулах хорооноос NHL-ийн тоглогчдыг олимпын наадамд оруулахын тулд их хүчин чармайлт гаргасанд талархаж байна. Гэвч өнөөгийн нөхцөл байдал ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүргэлээ. Бид 2026 оны өвлийн олимпод оролцохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн NHL-ийн комиссар Г.Бетмэн хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.
Ингэснээр NHL-ийн шилдэг хоккейчид сүүлийн хоёр олимпыг өнжихөөр болж байна.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …