“Гремми”хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол хойшлогдлоо

Энэ сарын сүүлээр зохион байгуулахаар товлоод байсан “Гремми” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолыг “COVID-19” цар тахлын улмаас хоёр дахь жилдээ дараалан хойшлууллаа.

“Хот, муж улсын эрх баригчид, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, уран бүтээлчид, түншүүдтэйгээ нухацтай хэлэлцэж, дүн шинжилгээ хийсний дүнд “Гремми” наадмын 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг хойшлууллаа” гэж “Recording Academy” академи, “CBS” телевизийн хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Crypto.com Arena” төвд нэгдүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулахаар товлоод байсан энэхүү үйл ажиллагааг “The Daily Show” шоуны хөтлөгч Тревор Ноа дахин хөтлөн явуулах байсан юм.

“Омикрон” хувилбарын халдварын тархалттай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд наадмыг зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Ёслолын дараагийн товыг тун удахгүй танилцуулах болно” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …