“Албадан хөдөлмөрийг хориглох нь” сэдэвт уулзалт боллоо

indexМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага хамтран “Албадан хөдөлмөрийг хориглох нь” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад холбогдох яамд, төрийн байгууллагууд, олон улсын байгууллага, болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож Монгол Улс дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдал, Албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр ХЭҮК-оос ялтны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар өнгөрөгч хугацаанд шалгалт хийсэн тухайгаа танилцуулж, шалгалтын дүнд ялтны албадан хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хуулийн заалтуудыг өөрчлөх, шинэчлэх, олон улсын конвенцид нийцүүлэх хэрэгтэй байгааг тогтоосон байна. Мөн ялтныг өөрийн сайн дурын үндсэн дээр хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зөвлөмжийг хүргүүлээд байгаа ажээ.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …