“Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл” байгуулагдана

23mmmmmМонгол Улсад алтны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, зохистой төлөвлөлтийн дагуу алтыг олборлох болон баяжуулах, боловсруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэх , хуулийг дээдлэх, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор Уул уурхайн яам, “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл”-ийг байгуулахаар болжээ. Уг зөвлөл нь алтны  салбарт хэрэгжүүлэх бодлогыг бодитой ажил хэрэг болгоход онцгой үүрэгтэй оролцох аж. Мөн Уул уурхайн яамны зүгээс алтны салбарт техник, технологийн шинэчлэл хийхээс гадна тоног, төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны байгууллагын хүнд суртлыг багасгах болон алтны салбарын үйл ажиллагаанд хямд үүсвэртэй санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …