16-34 насны залуучууд сүрьеэгээр өвчлөх нь ихсэж байна

“Сүрьеэгийн эсрэг хамтдаа” сэдэвт сүрьеэгийн зохицуулагч, лабораторийн эмч, лаборант нарын үндэсний зөвлөгөөн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдаж байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг зөвлөгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн нэгдлүүдийн эмч, лаборантууд оролцож, өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм.

 Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ сүрьеэгийн өвчлөл залуучууд тэрдундаа 16-34 насныханд их байгааг дурьдаад сүрьеэгийн тархалтыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүний хувьд сүрьеэгийн хуулийн санаачлан батлуулж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, сүрьеэтэй өвчтөн болон эмч, ажилчдын нийгмийн баталгааг шинэ шатанд гарах, сүрьеэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудлыг шийдэхэд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

alt

 Манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөлөөр зүүн гурван аймаг ялангуяа Дархан-Уул аймаг тэргүүлдэг. Тиймээс сүрьеэгийн өвчлөл өндөртэй Дархан-Уул аймгийн сүрьеэгээр өвдөх магадлал өндөртэй 1100 орчим хүнийг үзлэгт хамруулахад 7 нь сүрьеэтэй гарчээ. Дэлхий дахинд 100 мянган хүнээс 200 нь өвчлөлтэй байх нь хэвийн үзэгдэл гэж тооцдог байна. Гэтэл Дархан-Уул аймгийн дээрх тоо дэлхийн дахины дээд хэмжээнээс хэтэрч байгаа нь дээрх үзлэгээр тогтоогдсон байна.

alt

 Монгол Улсын “Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн сүүлийн таван жилийн үр дүнг ДЭМБ-аас үнэлсэн байна. Энэ үнэлгээгээр тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Мянган хөгжлийн зорилтыг биелүүлэх боломжид улам ойртсоор байгааг дүгнэжээ.

 Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл нь шинж тэмдэг багатай буюу зовиур бага илрэх болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хоёр хүн тутмын нэгэнд эмэнд дасалтай сүрьеэ илрэх болжээ. Сүрьеэгийн өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлс нь ихэвчлэн ядуурал, архидалт, гадаад дотоод шилжилт хөдөлгөөн байдаг байна. 2013 оны эхний 9 сарын байдлаар нийт 3238 тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээр сүрьеэгийн өвчлөл тогтмол буурч байгаа бөгөөд хүүхдийн өвчлөл ч буурах хандлагатай болжээ.

 Тиймээс мэргэжилтнүүд цаашид өвдсөний дараа эмчлэх бус иргэдийг өвдөхөөс урьдчилан сэргийлүүлэх, анхааруулах чиглэлийн ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …