Бид өөрийн уламжлалт ардын дуу, уртын дууг сонсохгүй,үзэхгүйгээр бусдын юмыг үнэлэх боломжгүй. Тийм учраас ардын болоод уртын дуугаа сонсох чадвартай болсон цагт орчин цагийн рок поп хөгжмийг мэдрэх үнэлэмж бий болно хэмээн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров онцгойлон хэлж байсан.
Улс орон болгон өөрийн гэсэн ардын дуутай байдаг ч, манай уртын, ардын дуу шиг ханагар сайхан, дуучдаас хоолойны өндөр цараа шаардсан, зохиомж хийц нь өвөрмөц ийм уран бүтээл Монголоос өөр улсад байхгүй болов уу. Монголын тал нутаг, байгаль, нүүдэлчин ахуй амьдрал, ёс заншлыг багтаасан энэ урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд Уртын дуучин , Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар уран бүтээлээрээ хувь нэмрээ оруулсаар байна.
Эрхэм хоёр уран бүтээлч “Өөшгөө юу даа” хэмээх дарьганга ардын дуугаар үзэгчиддээ сар шинийн бэлэг барилаа.