“Бээжин-2022” өвлийн олимп:ОУХМ А.Энхтуул 79-р байранд орлоо

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай хүн 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав.

1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно.

Олимпын наадамд өрсөлдөж буй манай нөгөө тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарах юм.

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Санал болгох мэдээ

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Бахрайн улсын Манама хотод энэ сарын 6-15 ны өдрүүдэд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга …