Эрүүл мэндийн сайд Н.Удвал доктор элэгний эмч Намиш Мехтатай уулзлаа

         Энэтхэг Улсын элэг шилжүүлэн суулгах дөрвөн том эмнэлгийн нэг болох Сир Ганга Рам эмнэлэгийн мэс заслын ерөнхий  эмч, доктор Намиш Мехтаг  Монголд ирж, Эрүүл мэндийн сайдад уулзах хүсэлт тавьсан тухай  бид өмнө мэдээлсэн билээ.  Тэрээр  өөрийн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс зсал хийлгэсэн  20-иод монгол иргэнтэй уулзаж, биеийн байдлыг үзэхийн зэрэгцээ  элэгний өвчлөл өндөр хувьтай байдаг манай улсад  эмнэлгийнхээ  салбарыг байгуулах талаар судалж яваа ажээ. Сир Ганга Рам эмнэлэгт хамгийн сүүлд л гэхэд сэтгүүлч Б.Эрдэнэцогт элэг шилжүүлэх хагалгаанд орсон байна.

Доктор Намиш Мехта  Эрүүл мэндийн сайдтай уулзахдаа  “Монголын  эрүүл мэндийн салбартай элэг шилжүүлэх, эмчилгээний чиглэлд эмч нарыг сургах, дадлагажуулахад  бүхий л талаар тусалж хамтран ажиллахад нээлттэй хандана” хэмээн хэллээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монголчуудын эрүүл мэндэд том хувь нэмэр оруулж буй Сир Ганга Рам эмнэлэгийн хамт олон, доктор Намиш Мехтад талархал дэвшүүлээд  Шинэчлэлийн Засгийн газар  эмчилгээ, үйлчилгээ авахаар   хилийн дээс алхаж буй иргэдийнхээ  тоог 30 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн элэгний өвчлөл монголд өндөр хувьтай гарч байгааг анхаарч нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж суурьлуулан эмч нараа бэлтгэж  байгаа.  Эх орондоо боломжийн үнээр энэ төрлийн мэс засал, эмчилгээг хийж иргэдээ чирэгдүүлэхгүй байхад бодлого барьж ажиллана” хэмээн тэмдэглэв.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …