Б.Цэрэнпунцагийн “Бээжин-2022” паралимпын эрх баталгаажив

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр боллоо. Түүний паралимпын эрх баталгаажсан байна. Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна.
Тэрбээр 2012-2016 онд гүйлтийн цанын төрлөөр, 2016-2022 онд уулын цанын төрлөөр хичээллэж байна.
Б.Цэрэнпунцаг 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Түүний бэлтгэл сургуулилтыг өвлийн олимпын наадамд өрсөлдөж байсан Д.Очирсүх удирдан явуулж байна.
Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчинаа илгээхээр боллоо.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …